Бидний тухай

Ньюфонд ББСБ ХХК-ийн товч танилцуулга

Ньюфонд Банк Бус Санхүүгийн Байгууллага /ББСБ/ нь 2004 оны 09 сард Ньюком ХХК болон Мобиком Корпораци ХХК-н хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Ньюком группийн ажиллагсдад орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээл олгох, нийгэм ахуйн хэрэгцээг нь хангах зээлийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагдсан Мобиком Корпораци ХХК-н хамгийн анхны охин компани юм.

Ньюфонд ББСБ нь байгуулагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд нийт 280 гаруй ажилтанд 5,4 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгоод байна. Энэхүү орон сууцны зээлийг олгосноор ажилтнууд маань хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээний нэг болох орон байртай болж, ажил амьдралын урам зориг, идэвх зүтгэл нь нэмэгдэж, цаашид  компанидаа  тогтвортой, үр бүтээлтэй ажиллах боломжтой болж байна. Түүнчлэн энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 4700 гаруй ажилтанд 8,8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл олгож, төдий чинээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Мөн Ньюфонд ББСБ нь Хөрөнгө оруулалт  санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл  өгөх  үйлчилгээний хүрээнд  цалин  тооцооллын  үйлчилгээг  Ньюком ХХК, Мобиком ХХК, Ньютел ХХК, Изинис ХХК, Мобинет ХХК зэрэг нийт 8 компаний 1450 орчим ажилтнуудад үзүүлдэг. Энэ үйлчилгээгээр цалингийн тооцоолол  болон  цалин түүнтэй  адилтгах  орлоготой холбоотой  тайлан  мэдээг  холбогдох газруудад  тайлагнах,  үйлчлүүлэгч байгууллагын  өмнөөс Нийгмийн даатгалын  болон  ХХОАТ-ын тайлан  мэдээг гаргах, нийгмийн  даатгалын  баталгаажуулалт  хийх,  банктай  холбоотой гүйлгээг  хийх, цалингийн  карт  авах,  сунгах зэрэг цогц үйлчилгээг   мэргэжлийн болон  нууцлалын  өндөр  түвшинд үзүүлдэг юм.

Манай байгууллага одоогоор Гүйцэтгэх захирал, менежер, зээлийн эдийн засагчид, нягтлан бодогчид нийт 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран шалгаруулдаг TOP-10 ББСБ-н нэгээр 2008, 2009, 2010 онд жил дарааллан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 130 гаруй банк бус санхүүгийн байгууллагуудаас шалгарсан бөгөөд 2010 онд ББСБ-н Холбооны “Оны шилдэг Хөрөнгө орууллагч ББСБ” аар мөн шалгарсан юм. Энэхүү амжилтаа бид улам бататган Монгол улсын бичил санхүүгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлсэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болон хөгжихийн төлөө итгэл, зүтгэлтэйгээр тэмүүлэн ажиллаж байна.

НЬЮФОНД ББСБ ХХК