Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө манай компани үүсгэн байгуулагдаж, оршин тогтнохын гол үндэс болсон бидний үнэ цэнэтэй харилцагч болох Ньюком группийн хамт олондоо гүнээ талархаж, та бүхнээрээ бахархаж явдагаа хэлмээр байна.

Манай компани 2004 онд анх байгуулагдсан цагаас хойш байгууллагынхаа эрхэм зорилгын дагуу Ньюком группийн ажилтнуудад орон сууцны болон хэрэглээний зээлүүдийг олгохын зэрэгцээ групп компаниудад цалин тооцооллын үйлчилгээг өндөр чанартайгаар үзүүлж ирлээ.

Ньюком групп маань ажил үйлсээрээ тэргүүлж өндөр үр бүтээлтэй ажилладаг шилдэг сайн ажилтнуудаа жил бүр шалгаруулж  орон сууцны зээлд хамруулдаг. Энэхүү орон сууцны зээлийг олгосноор ажилтнууд маань хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээний нэг болох орон байртай болж, ажил амьдралын урам зориг, идэвх зүтгэл нь нэмэгдэж, цаашид  компанидаа  тогтвортой, үр бүтээлтэй ажиллах боломжтой болж байна.

Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ТОП-10 ББСБ-ын нэгээр сүүлийн гурван жил дараалан шалгарсан бөгөөд МҮХАҮТэнхим болон МББСБХолбооны “2010 оны шилдэг хөрөнгө оруулагч ББСБ” –аар тодорсон нь манай компанийн хувь нийлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагууд болон  харилцагч та бидний хамтын ажиллагааны үр дүнг илэрхийлж байгаа билээ.   Цаашид ч та бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин амжилтын оргилд хамтдаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 Хvндэтгэн ёсолсон,
Д.Удвал
Ньюфонд ББСБ-ын Гүйцэтгэх захирал