5 дахь удаагаа оны шилдэг ББСБ-р тодорлоо
2013 оны 4-р сарын 30
« Өмнөх

Монгол улсын бизнесийн салбарт амжилттай явж буй аж ахуйн нэгж байгууллагын шилдэгийн шилдэгийг шалгаруулах “Best of Mongolia 2012” олон нийтийн санал асуулгад Монгол улсын банк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 205 банк бус санхүүгийн байгууллагаас “Ньюфонд” ББСБ 2012 оны шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар тодорлоо .

“Ньюфонд” ББСБ нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг TOP-10 банк бус санхүүгийн байгуулага шалгаруулах арга хэмжээнд 5 дахь удаагаа оны шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар шалгарч 6-р байранд орлоо. Бидний энэхүү амжилт нь эрхэм хүндэт харилцагч та бүхний итгэл, сэтгэл, хамтын ажиллагааны үр дүн тул Та бүхэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье.